...:::Архангай аймгийн шүүх:::...
СУРГАЛТ
- Нэмэлт мэдээлэл
- Үүсгэсэн огноо 2012 оны 5 сарын 18, Баасан гариг, 6:00
- Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 18, Баасан гариг, 6:00
- Бичсэн admin
- Үзсэн: 0
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Хууль 2012.05.01-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Авилгалтай тэмцэх газрын баг 2012-05-16-ны өдөр зохион байгууллаа.
Хөрөнгө орлогын мэдүүлэг, маягт
- Нэмэлт мэдээлэл
- Үүсгэсэн огноо 2012 оны 5 сарын 18, Баасан гариг, 5:34
- Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 18, Баасан гариг, 5:34
- Бичсэн admin
- Үзсэн: 0
Албан тушаалтны ... оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг
Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл
Нийтийн албан томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг
Шүүгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн этгээдэд хорих ял оногдуулав
- Нэмэлт мэдээлэл
- Үүсгэсэн огноо 2012 оны 5 сарын 11, Баасан гариг, 1:26
- Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 11, Баасан гариг, 1:26
- Бичсэн admin
- Үзсэн: 0

2012 оны 5 дугаар сарын 09-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн шүүхэд шүүгдэгч Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т (“Зориуд худал мэдээлэх”) заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялыг оногдуулсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т-ийн хувийн байдлыг харгалзан уг ялыг тэнсэж, мөн хугацаанд хянан харгалзахаар тогтоов.
Энэ эрүүгийн хэргийн хохирогч буюу нотлох баримт хуурамчаар бүрдүүлэн шүүх хуралдаан хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдээлэгдсэн хүн нь Хэнтий аймгийн Бор-Өндөр дэхь сум дундын шүүхийн шүүгч А. болно. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасны дагуу хохирогч А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн төлөөлөл тус хуралдаанд оролцов.
Сүүлийн үед шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд тухайлбал шүүгчийг үндэслэлгүйгээр гүтгэх, доромжлох, зориуд худал мэдээлэх, түүгээр ч зогсохгүй заналхийлэх, эрх, эрх чөлөөнд халдах, шүүхийг үл хүндлэх зэрэг хууль бус үйлдлүүд гарах болсныг Шүүхийн Ерөнхий зөвлөл эрс буруушааж байгаа бөгөөд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлж ажиллах болно.
Цаашид хуулиа мэдэж, сахихыг иргэддээ уриалж байна.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА
Уралдааны зар
- Нэмэлт мэдээлэл
- Үүсгэсэн огноо 2012 оны 5 сарын 10, Пүрэв гариг, 4:36
- Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 11, Баасан гариг, 2:35
- Бичсэн admin
- Үзсэн: 1
- Тавигдах шаардлага: Нийслэлийн шүүхийн нэрийн хуудас болохуйц, шүүх байгууллагын үйл ажиллагааны онцлогын харуулсан, бусдын бүтээлээс хуулбарлаагүй,
- Гүйцэтгэх ажил: Дурсгалын зүйл болохуйц ур хийцтэй, олон жил хадгалахад чанараа алдахгүй материалаар хийсэн,
- Агуулга: Шүүх эрх мэдэл нь хэнээс ч хараат бус бөгөөд шударга үнэнийг хуулийн дагуу тогтоодог гэдгийг илэрхийлсэн, шүүхийн үйл ажиллагааг сурталчилсан,
- Зарлах хугацаа: …….
- Шагналын сан: ………
- Эскиз, макет
ШҮҮХИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХБНГУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
- Нэмэлт мэдээлэл
- Үүсгэсэн огноо 2012 оны 5 сарын 4, Баасан гариг, 9:18
- Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 4, Баасан гариг, 9:21
- Бичсэн admin
- Үзсэн: 10

Монгол Улсын шүүх Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) хамтран “Шүүхийн мониторингийн үзэл баримтлал”-ийг шүүхэд хэрэгжүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж байгаа билээ.
Дээрх хамтын ажиллагааны хүрээнд шүүхийн төлөөлөл 2012 оны 4 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд ХБНГУ-ын Хэссэн мужид ажлын айлчлал хийв.
Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2009-2011 оны Төрийн албаны хууль, Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн судалгаа
- Нэмэлт мэдээлэл
- Үүсгэсэн огноо 2012 оны 4 сарын 24, Мягмар гариг, 1:12
- Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 24, Мягмар гариг, 1:17
- Бичсэн admin
- Үзсэн: 16
2009 оны нийт 24 хэрэг хянан шийдвэрлэснээс Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар 12 хэрэг, Төрийн албаны тухай хуулиар 5 хэрэг,
Бусад мэдээллүүд...
Цаг хугацаа
Шударга ёсны тунхаг
Хайх
Манай сайт-д
Бидэнд 4 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна





